ONLINE MASTER'S DEGREE IN MEDICAL SCIENCES

Our aim is to become the leading graduate education and research institution in the Asia-Pacific region, offering health and medical education through cutting-edge online platform.


Site announcements

“ЭРДМИЙН ЧУУЛГАН-68 АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН САЛБАР ХУРАЛДААН"

by Ганбаяр Батмөнх -

АШУҮИС-ийн магистрант, докторант, төгсөлтийн дараах сургалтад суралцагч эмч, судлаач Та бүхнийг 2026 оны 4 дүгээр сарын  03-ны өдөр зохион байгуулагдах “ЭРДМИЙН ЧУУЛГАН-68 АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН САЛБАР ХУРАЛДААН"-д  оролцохыг хүндэтгэн урьж байна. 2024 оноос эхлэн тус салбар хуралдаанаар цахим сургалтын магистрант нарын судалгааны төслийг хэлэлцүүлж байгаа ба та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. 

 Судалгааны төслийн хураангуйг 2026.03.18-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. 

Бүртгүүлэхдээ ЭНД ДАРЖ бүртгүүлнэ.  

Жич: Судалгааны төсөл нь үр дүнгүй тул хурлын эмхэтгэлд хэвлэгдэхгүй зөвхөн амаар хэлэлцүүлэн оролцогсдод сертификат олгогдоно. 

Хураангуйд тавигдах шаардлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Судалгааны төслийн товч хураангуй бэлтгэх жишээтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Салбар хуралдаан үндсэн 4 хэсгээр зохион байгуулагдаж дараах 5 шагналт байрыг шалгаруулна. Үүнд: 

1. Шилдэг Докторант (Өргөмжлөл, CAJMS сэтгүүлд өгүүлэл үнэ төлбөргүй хэвлүүлэх эрх, мөнгөн шагнал)

2. Шилдэг Магистрант (Өргөмжлөл, ЭМШУ сэтгүүлийн тусгай дугаарт өгүүлэл үнэ төлбөргүй хэвлүүлэх эрх, мөнгөн шагнал)

3. Шилдэг судалгааны төсөл (Өргөмжлөл,  мөнгөн шагнал)

4. Шилдэг судлаач эмч (Илтгэл болон эмнэл зүйн тохиолдлоор тус бүр 1-ийг шалгаруулах ба өргөмжлөл, ЭМШУ сэтгүүлийн тусгай дугаарт өгүүлэл үнэ төлбөргүй хэвлүүлэх эрх, мөнгөн шагналаар тус тус шагнана. 

Хүндэтгэсэн, 

Зохион байгуулах ажлын хэсгийн хамт олон

 
Асууж тодруулах шаардлагатай зүйл гарвал 9919-0348 дугаараас лавлана уу.
Судалгааны төсөлд тавигдах шаардлагыг хавсралтаар орууллаа.

НЭГДСЭН ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ

by Ганбаяр Батмөнх -
Нэгдсэн шалгалтанд 2024 оны намрын элсэгчид болон өмнөх элсэгчид нэгдсэн шалгалтад хамрагдаж чадаагүй суралцагсад хамрагдана.
Нэгдсэн шалгалтын бүртгэл 2026.03.01-ны өдөр 23 цагт хаагдана.
Нэгдсэн шалгалтыг 2026.03.03-нд 09:00-23:00 цагийн хооронд шалгалт систем дээр зохион байгуулна.
Нэгдсэн шалгалтад тэнцсэнээр магистрын судалгааны төсөл бичих хичээлүүдэд хамрагдаж, судалгааны төсөл бичих, хамгаалах эрх нээгдэнэ.
Нэгдсэн шалгалтанд хамрагдахын тулд судалсан байх ёстой хичээлийн дүнгийн тооцоогүй байх ёстойг анхаарна уу. /Бүх хичээлийн дүн 70-с дээш байх ёстой/
Хэрвээ дүнгийн тооцоотой бол ОУЦСТ-ийн хаврын улирлын хичээл нөхөлтөнд хамрагдаж хичээлийн тооцоог дуусгасан байх. 
Та нэгдсэн шалгалтанд хамрагдах бол хүсэлт цэсний нэгдсэн шалгалт хэсэг рүү нэвтэрч бүртгүүлнэ үү. 
Жич : Бүртгүүлээгүй суралцагч нэгдсэн шалгалтанд хамрагдахгүй болохыг анхаарна уу. Бүртгүүлэхдээ Овог, Нэр, E-mail хаягаа алдаагүй бөглөнө үү.
Older topics...