“ЭРДМИЙН ЧУУЛГАН-68 АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН САЛБАР ХУРАЛДААН"

“ЭРДМИЙН ЧУУЛГАН-68 АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН САЛБАР ХУРАЛДААН"

by Ганбаяр Батмөнх -
Number of replies: 0

АШУҮИС-ийн магистрант, докторант, төгсөлтийн дараах сургалтад суралцагч эмч, судлаач Та бүхнийг 2026 оны 4 дүгээр сарын  03-ны өдөр зохион байгуулагдах “ЭРДМИЙН ЧУУЛГАН-68 АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН САЛБАР ХУРАЛДААН"-д  оролцохыг хүндэтгэн урьж байна. 2024 оноос эхлэн тус салбар хуралдаанаар цахим сургалтын магистрант нарын судалгааны төслийг хэлэлцүүлж байгаа ба та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. 

 Судалгааны төслийн хураангуйг 2026.03.18-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. 

Бүртгүүлэхдээ ЭНД ДАРЖ бүртгүүлнэ.  

Жич: Судалгааны төсөл нь үр дүнгүй тул хурлын эмхэтгэлд хэвлэгдэхгүй зөвхөн амаар хэлэлцүүлэн оролцогсдод сертификат олгогдоно. 

Хураангуйд тавигдах шаардлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Судалгааны төслийн товч хураангуй бэлтгэх жишээтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Салбар хуралдаан үндсэн 4 хэсгээр зохион байгуулагдаж дараах 5 шагналт байрыг шалгаруулна. Үүнд: 

1. Шилдэг Докторант (Өргөмжлөл, CAJMS сэтгүүлд өгүүлэл үнэ төлбөргүй хэвлүүлэх эрх, мөнгөн шагнал)

2. Шилдэг Магистрант (Өргөмжлөл, ЭМШУ сэтгүүлийн тусгай дугаарт өгүүлэл үнэ төлбөргүй хэвлүүлэх эрх, мөнгөн шагнал)

3. Шилдэг судалгааны төсөл (Өргөмжлөл,  мөнгөн шагнал)

4. Шилдэг судлаач эмч (Илтгэл болон эмнэл зүйн тохиолдлоор тус бүр 1-ийг шалгаруулах ба өргөмжлөл, ЭМШУ сэтгүүлийн тусгай дугаарт өгүүлэл үнэ төлбөргүй хэвлүүлэх эрх, мөнгөн шагналаар тус тус шагнана. 

Хүндэтгэсэн, 

Зохион байгуулах ажлын хэсгийн хамт олон

 
Асууж тодруулах шаардлагатай зүйл гарвал 9919-0348 дугаараас лавлана уу.
Судалгааны төсөлд тавигдах шаардлагыг хавсралтаар орууллаа.