2025-2026 оны хичээлийн жилийн нээлтийн тухай:

2025-2026 оны хичээлийн жилийн нээлтийн тухай:

by Мөнхзул Ёндонжамц -
Number of replies: 0
Магистрант суралцагчид аа,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

2025–2026 оны хичээлийн жилийн намрын улирлын Магистрын цахим сургалт албан ёсоор эхэлж байгааг дуулгахад таатай байна.

Энэ хичээлийн жилээс эхлэн багш, суралцагчдын харилцаа, ойлголцлыг сайжруулах зорилгоор тус бүрийн хичээлийг нээх “Удиртгал хичээл” цахим хэлбэрээр зохион байгуулагдах болно. Уг хичээлийг тухайн хичээлийн багш удирдан явуулах ба тов болон холбогдох линк бүхий мэдээллийг та бүхний цахим шуудангаар илгээх болно.

Олон Улсын Цахим Сургалтын Төв (ОУЦСТ) нь хичээлийн зохион байгуулалт, мэдээлэл хүргэлтийн явцад багш нартай нягт хамтран ажиллаж, удиртгал хичээл болон дараагийн хичээлүүдтэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.

Мөн сургалтын системийн шинэчлэл энэ долоо хоногт бүрэн дуусах тул ирэх долоо хоногоос эхлэн бүх хичээлийн лекцүүд сургалтын талбарт  байршин, суралцах боломжтой болохыг мэдэгдэж байна.

Та бүхэнд шинэ хичээлийн жилд амжилттай суралцаж, мэдлэг боловсролоо гүнзгийрүүлэн тэлэхийг хүсэн ерөөе.

Олон Улсын Цахим Сургалтын Төв