2025 ОНЫ НАМРЫН ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД

2025 ОНЫ НАМРЫН ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД

by Гүррагчаа Оюунбилэг -
Number of replies: 0

2026-2027 оны хичээлийн жилд II дамжаанд анги дэвшин суралцсан суралцагчид хуваарийн дагуу нэгдсэн шалгалтад орох тул хичээл дутуу судалсан бол заасан хугацаанд хичээлийг нөхөж судална уу.  

Жич: Тушаалаар анги дэвшсэн суралцагч нь хичээлийн агуулгыг дутуу, хангалтгүй судалсан бол нэгдсэн шалгалтад хамрагдах боломжгүй болох тул хичээл судалсан байдлаа суралцагчид дор бүрнээ шалгаж дутуу бол нөхөн суралцаарай. 

Тушаалаар анги дэвшсэн нэрсийг ЭНД дарж харна уу

Хичээл нөхөлт дууссаны дараа нэгдсэн шалгалтын хүсэлт авна.

Бүртгэл:
2026/10/06 - 2026/10/16-ний өдөр хүртэл

Хичээл нөхөлт явагдах: 
2026/10/06 - 2026/10/18

1. Тухайн хичээлийн нийт үнэлгээ 70%-иас доош тохиолдолд хичээл нөхөлтөд хамрагдана. Дүн ахиулах зорилгоор хамрагдахгүй.
2. Хэдэн хичээлийн, ямар ямар шалгалт, бие даалт нөхөж өгөхөө системээс харна. ( Үнэлгээ өндөр авч болох, шалгалтаа сонгон өгнө үү.
/Системийн баруун дээд булангийн доош харсан жижиг суман дээр дарна -> Үнэлгээ/Grade дарж дүнгээ харна уу/
 
( АШУҮИС-ийн Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын 5.5, 5.6 дугаар заалтын дагуу    Судалсан хичээлийн дахин шалгалтыг нэг удаа өгөх бол хичээлийн багц цагийн 25 хувь байна.  Хичээл нөхөлт нь тухайн хичээлийн жилийн буюу  АШУҮИС-ийн удирдах зөвлөлийн 2025 оны 12 сарын 15-ны өдрийн  " 2026-2027 оны хичээлийн жилд мөрдөх нэг багц цагийн үнэлгээ, сургалтын төлбөр, оюутны байрны төлбөрийн хэмжээг батлах тухай"  тогтоолыг үндэслэв.) 

ХИЧЭЭЛ НӨХӨЛТИЙН ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЭНД  ДАРЖ АВНА УУ.

Хүлээн авагч: IBAN-83000500 - 5431143942 /Хаан банк АШУҮИС, Ахисан түвшиний сургууль/
Гүйлгээний утга: ОУЦСТ хичээл нөхөлт, Овог нэр, утасны дугаар, 
/Хичээл нөхөлтөөс бусад төлбөр тооцоо энэ дансаар хийхийг хориглоно/

Хичээлийн нөхөлтөд хамрагдах хүсэлтээ дараах линк дээр дарж ирүүлнэ үү. /Төлбөрийн баримтыг хүсэлттэй тулган шалгаад хичээл нээсэн тухай мэдээллийг тухайн оюутанд мэйл хаягаар хүргэх болно./ Доорх линк дээр дарж бүртгүүлнэ үү.

 https://forms.gle/N25qSWgQzvPZJgtY8 

ОУЦСТ: grad.icec@mnums.edu.mn