Нийт суралцагч нарын анхааралд МЭДЭГДЭЛ хүргүүлэх нь

Нийт суралцагч нарын анхааралд МЭДЭГДЭЛ хүргүүлэх нь

дэргэд Гүррагчаа Оюунбилэг -
Хариу нийтлэлийн тоо: 0

2026-2027 оны хичээлийн жилийн төгсөлтийн сургалт 2026 оны 10-р сарын 01-ний өдрөөс эхэлнэ. Хичээлийн жил эхлэхийн өмнө суралцагч Та бүхэн сургалтын төлбөрийг бүрэн төлж суралцагчийн үүргээ биелүүлсэн байхыг анхаарна уу. 

 

Төлбөр төлөөгүй бол АШУҮИС-ийн төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах 2021 оны 02-р сарын 09-ний өдрийн А/28 тоот тушаалын 3.6.2.3 дахь “Сургалтын төлбөрийг жил бүр намрын элсэлт бол  9-р сарын 20-н, хаврын элсэлт бол 02-р сарын 20-ны дотор төлсөн байх”, Сургалтын технологи, чанарын хяналт тухай 2021 оны 01-р сарын 28-ны өдрийн А/19 тоот тушаалын 6.10.5-д заасан дагуу “Сургалтын төлбөрийг үүсгэсэн авлагын дагуу тухайн хичээлийн улирал эхлэхээс өмнө төлсөн байх” зэрэг заалтыг тус тус үндэслэн суралцах хугацаа хэтэрсэн, төлбөрийн үлдэгдэлтэй суралцагчдыг сургалтаас бүр чөлөөлж, хугацаандаа байгаа ч төлбөр төлөөгүй суралцагчид хичээл судлах боломжгүй болох тул төлбөрийн асуудлыг хичээл эхлэхээс өмнө бүрэн төлж дуусгана уу. 

 

Төлбөр төлж дуусгасан байх хугацаа: 2026.10.01

 

Төлбөрийн үлдэгдэлтэй, цаашид суралцахгүй мөн 1 жилийн чөлөө авах бол ЭНД дарж формыг бөглөн өргөдлийг хавсаргана уу. Суралцах хугацаа хэтэрсэн суралцагчид жилийн чөлөөнд хамрагдах боломжгүй.