Сургалтын төлбөрийн дүн болон төлөх зааврын тухай

Сургалтын төлбөрийн дүн болон төлөх зааврын тухай

дэргэд Гүррагчаа Оюунбилэг -
Хариу нийтлэлийн тоо: 0

АШУҮИС-ийн  Удирдах зөвлөлийн 2025 оны 12-р сард батлагдсан 05 дугаар тогтоолыг үндэслэн:

2026 оны хавар эсвэл намрын улиралд I, II дамжаанд суралцагч магистрантууд дараах дүнгээр төлбөр төлнө.

I дамжааны сургалтын төлбөр: 3.792.000 төгрөг (2026 оны хавар болон намрын улиралд I дамжаанд суралцсан эсвэл суралцах суралцагч нар буюу 2026 оны хавар болон намрын элсэгчид)

II дамжааны сургалтын төлбөр: 3.318.000 төгрөг (2026 оны хавар болон намар II дамжаанд анги дэвшин суралцсан эсвэл суралцах суралцагч нар буюу 2025 оны хавар болон намрын элсэгчид)

Жич: Дээрх 2026 оны батлагдсан сургалтын төлбөрийн дүнгээс доогуур төлөлттэй магистрантууд зөрүү төлбөрийг төлөхийг анхаарна уу.

2025 оны хавар эсвэл намрын улиралд I, II дамжаанд суралцсан магистрант нар АШУҮИС-ийн  Удирдах зөвлөлийн 2024 оны 12-р сард батлагдсан 13 дугаар тогтоолын дагуу дараах дүнгээр төлбөр төлнө. 

I дамжааны сургалтын төлбөр: 3.152.000 төгрөг (2025 оны хавар болон намрын улиралд I дамжаанд суралцсан суралцагч нарын I дамжааны төлбөр)

II дамжааны сургалтын төлбөр: 2.758.000 төгрөг (2025 оны хавар болон намар II дамжаанд анги дэвшин суралцсан суралцагч нар  буюу 2024 оны хавар болон намрын элсэгчид)

Жич: Хэрэв 2024 оны хавар болон намар түүнээс өмнөх элсэгч нар хичээлээ судлаагүй бол өөрөөр хэлбэл ямар нэг дүн аваагүй бол сургалтын төлбөрийг Удирдах зөвлөлийн 2025 оны 12-р сард батлагдсан 05 дугаар тогтоолын дагуу төлж үргэлжлүүлэн суралцана.

 

Сургалтын төлбөрийг төлөх заавар: 

Нэвтрэх хаяг: https://student.mnums.edu.mn/login 

Нэвтрэх нэр: Оюутны код

Нууц үг: Регистрын дугаарын 8 орон

Анхаарах: Нууц үгээ мартсан тохиолдолд НУУЦ ҮГ МАРТСАН хэсэгт дарж нууц үгээ сэргээнэ.

Дэлгэрэнгүй зааврыг зургаар хавсаргалаа.

Жич: 2024 болон түүнээс өмнөх оны элсэгч нар доорх системээр сургалтын төлбөрийн төлөлт хийгдэхгүй ба төлбөр төлөлттэй холбоотой асуух зүйлийг ажлын өдөр Ахисан түвшний сургуулийн 06 тоот өрөөнөөс лавлана уу. Орон нутгаас суралцагсад grad.icec@mnums.edu.mn хаягаар лавлана уу. Сургалтын төлбөрийн үлдэгдлийг мэдэхгүй байгаа тохиолдолд АТС-ийн нягтлан бодогчоос ажлын өдөр ажлын цагаар төв сургуулийн 401 тоотоос ирж системээс шүүлгэж болно. Нягтлан бодогч майл хаяг: ariunbat@mnums.edu.mn

111.jpg

222.jpg

333.jpg

444.jpg