НЭГДСЭН ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ

НЭГДСЭН ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ

дэргэд Ганбаяр Батмөнх -
Хариу нийтлэлийн тоо: 0
Нэгдсэн шалгалтад 2025 оны хаврын элсэгчид болон өмнөх элсэгчид нэгдсэн шалгалтад хамрагдаж чадаагүй суралцагсад хамрагдана.
Нэгдсэн шалгалтын бүртгэл 2026.09.20-ны өдөр 23 цагт хаагдана.
Нэгдсэн шалгалтыг 2026.09.22-нд 09:00-23:00 цагийн хооронд системээр шалгалт зохион байгуулна.
Нэгдсэн шалгалтад тэнцсэнээр магистрын судалгааны төсөл бичих хичээлүүдэд хамрагдаж, судалгааны төсөл бичих, хамгаалах эрх нээгдэнэ.
Нэгдсэн шалгалтанд хамрагдахын тулд судалсан байх ёстой хичээлийн дүнгийн тооцоогүй, сургалтын төлбөрийн үлдэгдэлгүй байх ёстойг анхаарна уу. /Бүх хичээлийн дүн 70-с дээш байх ёстой/
Хэрвээ дүнгийн тооцоотой бол ОУЦСТ-ийн намрын улирлын хичээл нөхөлтөнд хамрагдаж хичээлийн тооцоог дуусгасан байх. 
Та нэгдсэн шалгалтанд хамрагдах бол хүсэлт цэсний нэгдсэн шалгалт хэсэг рүү нэвтэрч бүртгүүлнэ үү. 
Жич : Бүртгүүлээгүй суралцагч нэгдсэн шалгалтанд хамрагдахгүй болохыг анхаарна уу. Бүртгүүлэхдээ Овог, Нэр, E-mail хаягаа алдаагүй бөглөнө үү.