Эрхэм суралцагсад аа, 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, сургалтын үйл ажиллагаатай холбоотой дараах зарыг хүргэж байна. Үүнд:
-
Хичээл нөхөлтөд хамрагдах тухай
Өмнөх хичээлийн жилд судалж амьжаагүй хичээл нөхөлтийг 2026 оны 08-р сарын 20-ны өдрөөс 2026 оны 09-р сарын 15-ны хооронд явагдах хичээл нөхөлтөд идэвхтэй хамрагдан хичээлийн агуулгыг гүйцэд судалж дуусгана уу. Хэрэв судлах хичээлээ гүйцэд судлаагүй тохиолдолд анги дэвшин суралцах боломжгүй болохыг анхаарна уу. Хичээл нөхөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг “Энд дарж” авна уу.
Хичээл нөхөлтийн төлбөрийг хаан банкны 83000 500 5431143942 тоот Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дансанд хийнэ. Гүйлгээний утгыг Монгол фонтоор ОУЦСТ хичээл нөхөлт, Овгийн эхний үсэг өөрийн нэр бүтэн бичиж, утасны дугаар (Жич: Хичээл нөхөлтөөс бусад төлбөр тооцоог энэ дансаар хийхгүй) Жишээлбэл: ОУЦСТ хичээл нөхөлт Ц.Ганжаргал 99152536
Зарыг сайтар уншаад ойлгомжгүй зүйл байвал АТС-ийн 06 тоот өрөөнөөс ажлын өдрийн ажлын цагаар лавлана уу. Баримтыг зар цэс дэх формд оруулсан байхыг анхаарна уу. Харилцах мэйл хаяг: grad.icec@mnums.edu.mn
-
Сургалтын төлбөр төлөх, анги дэвших тухай.
2025 оны намрын элсэлтээс өмнөх элсэгчид 2026 оны 08-р сарын 24-ний өдөр төлбөл зохих сургалтын төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд анги дэвшин суралцах боломжгүй болно. Иймд Та бүхэн сургалтын төлбөрийг бүрэн төлж сургалтандаа хамрагдана уу.
Сургалтын төлбөрийг Хаан банкны 82000 500 5031813390 тоот Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дансанд хийнэ. Жич: Гүйлгээний утгыг бичихдээ Монгол фонтоор бичих ба эхлээд суралцагч өөрийн регистрийн дугаарыг 2 үсгийн хамт, дараа нь овгийн эхний үсэг болон өөрийн нэрийг бүтэн бичнэ. Овог нэрийн ард талд нь цахим - гээд дамжааны тоог ром тоогоор оруулна. Жишээлбэл: ЧБ82011601 Ц.Ганжаргал Цахим–II
Гүйлгээний баримтыг форм “Төлбөрийн баримт хавсаргах холбоос”-д оруулан илгээх ба өөрийн төлбөр төлсөн баримтыг нэг бүрчлэн хадгалж байхыг анхаарна уу.
Төлбөр: 1-р дамжаа 3 792 000 төгрөг
2-р дамжаа 3 318 000 төгрөг
Жич: Нийт суралцагчид дээрх батлагдсан дүнгээр төлөхийг анхаарна уу.
Харин 2025 оны намрын элсэгчдийн 2-р дамжааны төлбөр QR кодоор нэхэмжлэл үүсч төлөгдөх тул мэдэээлэл өгөх хүртэл түр хүлээнэ үү.
Магистрын цахим сургалтын төлбөр төлөлттэй холбоотой асуух зүйлийг ажлын өдөр Ахисан түвшний сургуулийн 06 тоот өрөөнөөс лавлана уу. Орон нутгаас суралцагсад grad.icec@mnums.edu.mn хаягаар болон 99660894 утсаар лавлана уу. Сургалтын төлбөрийн үлдэгдлийг мэдэхгүй байгаа тохиолдолд АТС-ийн нягтлан бодогч Г.Ариунбатаас ажлын өдөр ажлын цагаар төв сургуулийн 401 тоотоос ирж системээс шүүлгэж болно. Утас: 99021308
-
Чөлөө авах болон бүрэн чөлөөлөгдөх тухай.
Хэрэв та сургалтаас чөлөө авах эсвэл бүр чөлөөлөгдөх хүсэлттэй байгаа бол өргөдлийг АТС-ийн 06 тоотод хүлээн авч байна. Мөн цахимаар “Чөлөө авах, сургалтаас бүрэн чөлөөлөгдөх хүсэлт авах холбоос” -оор тус тус өргөдлийг хавсарган илгээж шийдвэрлүүлэх боломжтой.
АШУҮИС, АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ