2026 ОНЫ НАМРЫН ХИЧЭЭЛ НӨХӨЛТ ЗАРЛАГДАЖ БАЙНА.
Бүртгэл:
2026/08/20 - 2026/09/15-ний өдөр хүртэл
Хичээл нөхөлт явагдах:
2026/08/20 - 2026/09/10
Хичээл нөхөлтийн дүнгүүд орох: (Зөвхөн бие даалтын хүрээнд)
2026/09/11 - 2026/09/15
1. Тухайн хичээлийн нийт үнэлгээ 70%-иас доош тохиолдолд хичээл нөхөлтөд хамрагдана. Дүн ахиулах зорилгоор хамрагдахгүй.
2. Хэдэн хичээлийн, ямар ямар шалгалт, бие даалт нөхөж өгөхөө системээс харна. ( Үнэлгээ өндөр авч болох, шалгалтаа сонгон өгнө үү.
/Системийн баруун дээд булангийн доош харсан жижиг суман дээр дарна -> Үнэлгээ/Grade дарж дүнгээ харна уу/
1 кр-ийн төлбөр : 237'000₮
( АШУҮИС-ийн Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын 5.5, 5.6 дугаар заалтын дагуу Судалсан хичээлийн дахин шалгалтыг нэг удаа өгөх бол хичээлийн багц цагийн 25 хувь байна. Хичээл нөхөлт нь тухайн хичээлийн жилийн буюу АШУҮИС-ийн удирдах зөвлөлийн 2025 оны 12 сарын 15-ны өдрийн " 2026-2027 оны хичээлийн жилд мөрдөх нэг багц цагийн үнэлгээ, сургалтын төлбөр, оюутны байрны төлбөрийн хэмжээг батлах тухай" тогтоолыг үндэслэв.)
ХИЧЭЭЛ НӨХӨЛТИЙН ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ АВНА УУ.
Хүлээн авагч: IBAN-83000500 - 5431143942 /Хаан банк АШУҮИС, Ахисан түвшиний сургууль/
Гүйлгээний утга: ОУЦСТ хичээл нөхөлт, Овог нэр, утасны дугаар,
/Хичээл нөхөлтөөс бусад төлбөр тооцоо энэ дансаар хийхийг хориглоно/
Хичээлийн нөхөлтөд хамрагдах хүсэлтээ дараах линк дээр дарж ирүүлнэ үү. /Төлбөрийн баримтыг хүсэлттэй тулган шалгаад хичээл нээсэн тухай мэдээллийг тухайн оюутанд мэйл хаягаар хүргэх болно./ Доорх линк дээр дарж бүртгүүлнэ үү.
https://forms.gle/N25qSWgQzvPZJgtY8
Төгсөлтийн нэгдсэн шалгалт 2026 оны 09-р сарын 20-нд явагдана. 2025оны ХАВРЫН элсэлт болон түүнээс өмнөх элсэлтийн нэгдсэн шалгалт өгөөгүй оюутнууд уг шалгалтад хамрагдана.
ОУЦСТ: grad.icec@mnums.edu.mn