“ЦАХИМААР СУРАЛЦАХУЙ” магистрын цахим хөтөлбөрийн
суралцагчдад зориулсан чиглүүлэг хичээлийн удирдамж
Зорилго:
Магистрын цахим хөтөлбөрөөр суралцаж буй магистрантуудад цахим хэлбэрээр амжилттай суралцахад чиглүүлэг өгөх зорилготой.
Зорилт:
- Сургалтын орчин болох MOODLE системийг хэрхэн ашиглах талаар зааварчилгаа өгөх
- Судалгааны ажлын төслөө хэрхэн бичих талаар зааварчилгаа өгөх
- Төгсөлтийн хамгаалалтад хэрхэн төслөө амжилттай хэлэлцүүлэх талаар зааварчилгаа өгөх
- Суралцагчдын дунд нээлттэй санал асуулга явуулж сургалтын чанарыг сайжруулах шийдэл олох
Сургалт явагдах өдөр:
Сургалтыг 2024 оны 10-р сарын 15-нд 15:30-17:30 цагт Эрдмийн сургуулийн №9 тоот танхимд зохион байгуулагдана.
№ |
Сургалтын сэдэв |
Удирдах багш |
1. |
Нээлтийн үг /Эрдмийн сургуулийн танилцуулга/ |
А.Шийрэвнямба /АУ-ы доктор, дэд профессор |
2. |
Moodle систем дээр ажиллах |
Г.Үлэмжжаргал ОУЦСТ-ийн мэргэжилтэн |
3. |
Судалгааны ажлын төсөл бичилт |
Ё.Мөнхзул ОУЦСТ-ийн арга зүйч |
4. |
Төгсөлтийн хамгаалалт |
Ц.Сарнай ОУЦСТ-ийн эрхлэгч |
5. |
Хөтөлбөрийн суралцах ачаалал тооцох судалгаа |
П. Одончимэг АУ-ы доктор ОУЦСТ-ийн арга зүйч |
6. |
Асуулт, Хариулт чөлөөт цаг |
ОУЦСТ |
Холбоо барих:
Email: icec@mnums.edu.mn
Утас: 7747-7575