Олон Улсын Цахим Сургалтын Төв

    Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1940 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 45 дугаар тогтоолоор Монгол Улсад “Их сургууль байгуулах” шийдвэрийг гаргахад Монгол Улсын Их Сургуулийн Хүн эмнэлгийн факультет нэртэйгээр байгуулагдаж, 1961 онд Анагаах ухааны дээд сургууль болж бие даасан бүтэц болж өргөжсөн түүхтэй өдгөө 82 дахь жилдээ эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэн гаргаж байгаа төрийн өмчит их сургууль юм.

    АШУҮИС-ийн Захирлын 1996 оны 12-р сарын 09-ний өдрийн А/81 тоот тушаалаар Эмнэлгийн ажилтны мэргэжил дээшлүүлэх төвд докторантур, магистрантурын алба байгуулагдан дотооддоо төгсөлтийн сургалтыг хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар төгсөлтийн сургалтыг хэрэгжүүлсэн 28 жилийн туршлагад тулгуурлан эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд орон зай, цаг хугацаа харгалзахгүйгээр тэгш хүртээмжтэй суралцаж боловсролын зэрэг ахиулан хөгжих боломж олгох зорилгоор АШУҮИС-ийн Захирлын 2015 оны 09-р сарын 07-ны өдрийн Б/35 тоот тушаалаар Олон Улсын Сайбер Их Сургууль (ICUMS) байгуулагдсан.

    Монгол Улсад магистрын цахим сургалтыг анх удаа нэвтрүүлэхдээ цахим сургалтын технологи, арга зүй болон хөтөлбөрийн агуулгыг БНСУ-ын Ионсей их сургуулийн багш, АШУҮИС-ийн хүндэт профессор Ён Мүн Чэ, АНУ-ийн John Hopkins-ийн Их Сургуулийн профессор Meredith Praamsma нартай хамтран дээд боловсролын олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсруулж нийгмийн эрүүл мэндийн ухааны 2 хөтөлбөрөөр сургалтыг эхлүүлсэн ба 2016 оноос 6 хөтөлбөр болгон үйл ажиллагааг өргөжүүлсэн түүхтэй. Үүнд:

  • Анагаах ухаан
  • Нийгмийн эрүүл мэнд
  • Уламжлалт анагаах ухаан
  • Нүүр ам судлал
  • Сувилахуй
  • Эм зүй
Магистрын цахим сургалтыг олон улсын түвшинд хүргэж гадаад суралцагчдыг хамруулах зорилгоор хичээлийн бүх бүрдлийг Англи, Монгол хэлээр бэлтгэсэн ба дэлхийн 240 гаруй улсын 410 сая хэрэглэгчтэй сургалтын Moodle систем ашиглан цахим сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна. Магистрын цахим сургалтын анхны элсэлтэд 21 аймгийн 104, гадаад /БНСУ, Moon Ok/ 1 суралцагчидтай эхэлсэн.

6

Хөтөлбөр

16000+

Нийт Оюутнууд

493

Багш профессорууд

1640

Нийт ажилчид

8

Бүрэлдэхүүн сургууль

10

Эмнэлэг, Сувилахуй

135+

ХИЧЭЭЛ

2016+

ВИДЕО БОЛОН КОНТЕНТ

АЛСЫН ХАРАА

Дэлхийн шилдэг 1000 их сургуулийн нэг болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Шинжлэх ухаан, бололвсрол, эрүүл мэндийн салбарт манлайлагч их сургууль байхад оршино.

ҮНЭТ ЗҮЙЛ

  • Бидний бүтээсэн түүх, оюуны бүтээл, нэр хүнд, эв нэгдэл
  • Эрдэм мэдлэг, ёс зүйтэй, чадварлаг багш, судлаач, эмч нар
  • Эрдэмд шамдагч, эрүүл чийрэг, эрч хүчтэй оюутан залуус
  • Бүтээлч, манлайлагч, манай төгсөгчид

Магистрын цахим сургалтыг олон улсын түвшинд хүргэж гадаад суралцагчдыг хамруулах зэрэг зорилгоор хичээлийн бүх материалыг Англи, Монгол хэл дээр бэлтгэн гадаад оюутан суралцах боломжийг бий болгон олон улсын цахим сургалтад дэлхийн 236 улс хэрэглэж байгаа сургалтын Moodle-3,9 системийг хөгжүүлэн сургалтыг чанарыг эрхэмлэн үйл ажиллагаагаа хөгжүүлсээр байна.

АШУҮИС-ийн 2015-2021 онд хэрэгжүүлсэн хөгжлийн бодлого нь 4 зорилт, бодлогын үндсэн гурван чиглэлд 24 үйл ажиллагаа тусгагдан хэрэгжүүлсэн байна. Бид тус хөгжлийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор дотоодын болон хөндлөнгийн үнэлгээг үе шаттай хийхэд гүйцэтгэл нь 2018 онд 57,7%, 2019 онд 72,15% байсан. Шинжээчдийн дүгнэлтээр дунд хугацааны стратеги төлөвлөлт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагааны төлөвлөлтийн үндсэн шалгуур үзүүлэлтийг шинэчлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Монгол Улсын дунд хугацааны (2020-2025) тогтвортой хөгжлийн бодлого” зэрэг төр засгийн бодлого, цаг үе, улс орны нөхцөл байдалтай уялдуулан боловсруулах, стратеги төлөвлөлтийг хариуцах алба, нэгж, тодорхой цаг хугацаанд үр дүнг хэмжих нэгжтэйгээр шинэчлэн боловсруулах зэрэг шинжээчдийн зөвлөмж, оролцогч талуудын санал, дээд боловсролын олон улсын чиг хандлага, их сургуулийн эмнэлгийн тогтолцоо, эрүүл мэндийн салбарын инновацыг шинэ түвшинд гарган хөгжүүлэх зэрэг хэрэгцээ, шаардлагад үндэслэн АШУҮИС-ийн Захирлын 2020 оны 10-р сарын 22-ны өдрийн А/235 тоот тушаалаар Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор Б.Дамдиндоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж шат дараалалсан хэлэлцүүлэг, оролцогч талуудын санал, хэрэгцээнд тулгуурлан АШУҮИС-ийн тогтвортой хөгжлийг хангах хөгжлийн бодлогыг шинэчлэн боловсруулж 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн 06 тоот тогтоолоор баталсан.

АШУҮИС-ийн Хөгжлийн бодлого (2021-2030)-д Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн алсын хараа нь “Дэлхийн шилдэг 1000 их сургуулийн нэг болно”, эрхэм зорилго нь “Шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарт манлайлагч их сургууль байхад оршино” хэмээн тодорхойлсон. Мөн бид үнэт зүйлсээ “Бидний бүтээсэн түүх, оюуны бүтээл, нэр хүнд, эв нэгдэл, эрдэм мэдлэг, ёс зүйтэй, чадварлаг багш, судлаач, эмч нар, эрдэмд шамдагч, эрүүл чийрэг, эрч хүчтэй оюутан залуус, бүтээлч, манлайлагч, манай төгсөгчид” хэмээн харж хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх зарчмыг баримтлан ажиллаж байна.

Сургалтын үйл ажиллагааг төгсөлтийн сургалтыг хариуцсан Эрдмийн сургуулийн (ЭС) болон АШУҮИС-ийн доктороос дээш зэрэг, цолтой 699 багшлах нөөцөд тулгуурлан, олон улсын цахим сургалтын төв (ОУЦСТ)-ийн хамт олон суралцагч төвтэй, эргэх холбоотой сургалтыг тасралтгүй явуулж байна.

Удирдах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01 тоот тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан АШУҮИС-ийн дүрмийн 3.3-р зүйлд АШУҮИС нь газар, алба, төв, тэнхим, тасаг, лаборатори, сектор, профессорын баг гэсэн бүтэц зохион байгуулалтын нэгжтэй байна хэмээн заасан.

Бүрэлдэхүүн

Ц.Сарнай

Олон улсын цахим сургалтын төвийн эрхлэгч

АУ-ны доктор, дэд профессор

sarnai@mnums.edu.mn

П.Одончимэг

ОУЦСТ-ийн арга зүйч

Анагаах ухаан, Эм зүйн хөтөлбөр хариуцсан координатор багш

АУ-ны доктор

odonchimeg.p@mnums.edu.mn

Ё.Мөнхзул

ОУЦСТ-ийн арга зүйч

Нийгмийн эрүүл мэнд, Сувилахуйн хөтөлбөр хариуцсан координатор багш

НЭМУ-ны магистр

munkhzul.e@mnums.edu.mn

Б.Амирлан

ОУЦСТ-ийн мэргэжилтэн

АУ-ы магистр

Нүүр ам судлалын хөтөлбөр хариуцсан координатор багш

amirlan@mnums.edu.mn

Х.Найгал

ОУЦСТ-ийн арга зүйч

Уламжлалт анагаах ухааны хөтөлбөр хариуцсан координатор багш

naigal@mnums.edu.mn

Г.Үлэмжжаргал

ОУЦСТ-ийн Мэдээлэл технологийн мэргэжилтэн

Хүний их эмч

ulemjjargal@mnums.edu.mn

Зөвлөх профессорууд

А.Шийрэвнямба

Эрдмийн сургуулийн захирал

АУ-ны доктор, дэд профессор

shiirevnyamba@mnums.edu.mn

Ён Мүүн Чае

Хүндэт профессор; PhD

ymchae@mnums.edu.mn

Н.Сүмбэрзул

АУ-ны доктор, профессор

sumberzul@mnums.edu.mn

Ш.Үүртуяа

Анагаах ухааны эрх зүй боловсрол судлалын тэнхимийн эрхлэгч

АУ-ны доктор, дэд профессор

uurtuya@mnums.edu.mn

Ж.Жамбалдорж

Эрүүл мэндийн судалгааны тэнхимийн эрхлэгч

АУ-ны доктор, дэд профессор

jambaldorj@mnums.edu.mn